Уул уурхайн салбарын дэлхийн хамгийн том арга хэмжээ болох MINExpo 2021 Лас Вегаст өнгөрөгч 9-р сард болж өндөрлөлөө. MINExpo нь аж ахуйн нэгжүүдэд хувьсгалт шинэ бүтээгдэхүүн, инновацийг харуулах асар том боломжийг олгож байгаа бөгөөд ирээдүйд салбартаа шинэ эхлэлийг тавьж буй 5 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
5. Дугуй шалгах төхөөрөмж
Үйл ажиллагааны ашиглалтын төвшинг хянаж, аюулгүй байдлыг сайжруулах дугуйны үзлэгийг төхөөрөмжийг боловсруулсан байна. Энэхүү шийдэл нь хагарлын шинж тэмдгийг хайж олох боломжтой цахилгаан соронзон системийг ашигладаг.
4. HARD-LINE нь Auto Rockbreaker
Хамгийн сүүлийн үеийн автономит HARD-LINE нь операторуудад аюултай байршлаас өөрсдийгөө зайлуулж, аюулгүй зайнаас чулууг хагалах ажлыг гүйцэтгэх боломжийг олгох систем юм.
3. Spicer Electrified e-Powershift Transmission
Уул уурхайн хүнд даацын машинуудад зориулсан Spicer Electrified e-Powershift хурдны хайрцгаа танилцууллаа. Бүтээгдэхүүн нь зөвхөн өндөр гүйцэтгэл, үр ашигтай байдлыг бий болгоод зогсохгүй цахилгаанжуулалтыг бүхэлд нь нэвтрүүлэхэд туслах юм байна.
2. WX TMS буюу Ажиллах хүчний сургалтыг оновчтой болгох
WX TMS - Сургалтын удирдлагын систем нь уурхайн сургалтын бүх үйл ажиллагааг төлөвлөх, хянах, тайлагнах үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх, төвлөрүүлэх, оновчтой болгох програм хангамжийн платформ юм.
1. WebGen 200 утасгүй тэсэлгээний систем
Дэлхий даяар амжилттай болсон 2300 тэсрэлт дээр тулгуурлан бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн бүрэн утасгүй систем болох WebGen 200 утасгүй тэсэлгээний системийг танилцууллаа.