card
Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе

Үндэсний хөрөнгө оруулалттай “Домогт Хан Алтай ХХК” нь уул уурхайн салбарын хүнд машин механизмын Худалдаа, Зөвлөгөө, Зуучлалын үйлчилгээг 2016 оны 6-н сараас эхлэн эрчимтэй явуулж байна. Энэ хугацаанд манай компани томоохон уул уурхайн компаниуд болон том хэмжээний төслүүд дээр хамтран амжилттай ажиллаж байна. 
Бид “Итгэлцэл сайныг дагуулна” гэсэн уриаг эрхэмлэж бүх төрлийн хүнд машин механизмын газартай харьцах, түргэн элэгдэх эд анги буюу хутганы ир, бүх төрлийн экскаваторын шүд, тэсэлгээний өрмийн газартай харьцах эд анги, уул уурхайн нөхцөлд тохирсон бүх төрлийн дугуйн худалдаа, засвар үйлчилгээг баталгаат чанар, өргөн сонголттойгоор хамгийн бага өртгөөр цаг алдалгүй танд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.
Биднийг сонгон хамтран ажилладаг харилцагч танд баярлалаа.

Манай хамт олон

Манай үйл ажиллаггаа

Худалдаа

Бүх төрлийн уул уурхайн газартай харьцах эд анги сэлбэгийн худалдаа

Зуучлал

Уул уурхайн бүх төрлийн зуучлал

Зөвлөгөө

Уул уурхайн бүх төрлийн зөвлөгөө үйлчилгээ

Хамтран ажиллагч байгууллагууд

Газартай харьцах эд анги

HFM брендийн албан ёсны төлөөлөгч бөгөөд. Уул уурхайн бүх төрлийн механизмын газартай харьцах эд ангийг нийлүүлж байна.

Сервис үйлчилгээ

Манай компани нь БНХАУ-ын Чунчинг Камминс ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх төрлийн үйлдвэрийн оргиналь сэлбэг, сэлбэгийн дараах сервис үйлчилгээг үзүүлж, баталгаа олгож байна.

Япон улсаас бүх төрлийн оргинал сэлбэг

Японы KIYO KENSETSU KIKAI CO., LTD үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж KOMATSU, HITACHI зэрэг уул уурхайн хүнд машин механизмын 100% үйлдвэрийн сэлбэг хэрэгслийг нийлүүлж байна.

Сэлбэгийн худалдаа

Бүх төрлийн SEM бүх төрлийн машин механизмын сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна.

Нийгмийн хариуцлага /2023.12.07/

Нийслэл хотын агаарын бохирдол нэмэгдэж байгаа энэ цаг үед бидний цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө бүх сэтгэл зүрхээ гарган ажиллаж буй Нийслэлийн хот тохижилтын газар болон Баянзүрх Эко Тохижилт -ын ажилчдадаа 4 давхар утааны шүүлтүүртэй N95 стандартын 2000ш маск болон гарын бэлгийг хандив болгон өглөө. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье

Гурван богдын хишиг

Үндэсний "Домогт Хан Алтай" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Говь-Алтай аймгийн, Шарга сумын 128 малчин өрх айл, 65 наснаас дээш насны ахмад буурай нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг болон малын тэжээлийн будаа, хивэг, мөн хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ…

Нийгмийн хариуцлага

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны хоёр дахь сайн үйлсийн хандивын арга хэмжээгээ өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн, Цээл сумын малчин түмэндээ хүрэглээ.

Намрын мод тариалалт

Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь жилдээ технологийн дагуу, мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу намрын мод тариалалтын аяныг уламжлал болгон өрнүүлж байна.
НАМАР ТАРИАЛСАН МОД АМЬДРАХ ЧАДВАР ХАМГИЙН САЙТАЙ БАЙДАГ

Бидний Бренд

Үнийн санал