Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн 10 компани

 

10. Fresnillo

Зах зээлийн үнэлгээ  - 14.54 тэрбум ам.доллар 

  Энэхүү үнэт металл олборлох компани нь анх Нэгдсэн вант улсад / Их Британи / байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн том анхдагч мөнгө үйлдвэрлэгч юм. Мексикийн Закатекас, Сонора , Дуранго мужуудад мөнгө болон алтны 3 уурхайтай ба Мексиктээ 2 дах том алт үйлдвэрлэгч юм.

9. Anglo American

Зах зээлийн үнэлгээ - 17.33 тэрбум ам.доллар

  Их Британийн Лондон, Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төвтэй Англо Америка нь дэлхийн цагаан алтны 40 орчим хувийг үйлдвэрлэдэг тул хамгийн том компани болжээ. Хойд Америк, Африк, Өмнөд Америк, Ази, Европ, Австралид нэмэлт үйл ажиллагаа явуулдаг тул Англо Американ нь никель, төмрийн хүдэр, алмааз, нүүрс, зэс зэрэг үнэт материал үйлдвэрлэгч томоохон компани юм. 

8. Newmont Mining

Зах зээлийн үнэлгээ - 17.51 ​​тэрбум ам,доллар

  АНУ-ын Колорадо мужид байрладаг уул уурхайн компани болох Ньюмонт Майнинг нь дэлхийн алтны хоёр дахь том үйлдвэрлэгч юм. Ньюмонт Майнинг нь Австрали, Перу, Шинэ Зеланд, Индонез, Гана, АНУ-д алтны байнгийн идэвхитэй уурхайтай. Тус компани нь зэс, мөнгө олборлодог бөгөөд дэлхийн бусад байгууллагуудтай олон тооны хамтарсан бизнесийн харилцаа холбоотой ажилладаг.

7. Barrick Gold

Зах зээлийн үнэлгээ - 18.28 тэрбум ам.доллар

  Канадын Торонто хотод байрладаг тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт уул уурхай эрхэлдэг бөгөөд үүнд Канад, Замби, Папуа Шинэ Гвиней, Чили, Аргентин, Саудын Араб, Перу, Австрали, Доминик Бүгд Найрамдах Улс орно. Энэ бол үнэт металлын үйлдвэрлэлийн 75 гаруй хувийг Америк тивээс гаргадаг дэлхийн хамгийн том алт олборлогч компани юм.

6. Coal India 

Зах зээлийн үнэлгээ -  24.62 тэрбум ам.доллар

  Энэтхэгийн Баруун Бенгал хотод байрладаг, төрийн мэдэлд байдаг аж ахуйн нэгж юм. Тус компани нь дэлхийн хамгийн том нүүрс олборлогч бөгөөд тус улсын нийт нүүрсний үйлдвэрлэлийн 82 орчим хувийг хангадаг. Тус улсын 8 мужид 81 төрлийн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр нь ил далд болон хосолсон уурхайгаас бүрдэнэ.

5. Vale

Зах зээлийн үнэлгээ - 40.17 тэрбум ам.доллар

  Бразилийн Рио-де-Жанейро хотод төвтэй Вале нь никель болон төмрийн хүдэр зэрэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Түүнчлэн каолин, зэс, поташ, кобальт, ферро хайлш, боксит үйлдвэрлэдэг. Тус улсын хамгийн том ложистикийн оператор компаниудын нэг юм. Уул уурхайн үйл ажиллагаанаас гадна бүтээгдэхүүнээ илүү сайн тээвэрлэх зорилгоор боомт, төмөр зам, усан онгоцноос бүрдэх өргөн цар хүрээтэй ложистикийн шийдлүүдийг хэрэгжүүлдэг.

4. Glencore Xstrata

Зах зээлийн үнэлгээ - 51.37 тэрбум ам,доллар

  Швейцарьт төвтэй бөгөөд Fortune Global 500 жагсаалтын дагуу дэлхийн арав дахь том компаниар шалгарч байжээ. Тус улсын хамгийн том компани төдийгүй дэлхийн хамгийн том түүхий эдийн худалдааны компани юм. Дэлхийн олон улсад худалдаалагдах цайрын 60%, зэсийн 50% -ийг хадгалдаг. Тус компани нь  хайлш, никель үйлдвэрлэдэг. 

3. China Shenhua Energy

Зах зээлийн үнэлгээ -  62.4 тэрбум ам.доллар

  Чайна Шенхуа Энержи бол эх газрын Хятад дахь төрийн өмчит хамгийн том уул уурхайн компани бөгөөд дэлхийн хамгийн том нүүрс олборлогч аж ахуйн нэгж юм. Чайна Шенхуа Энержи нүүрс, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, борлуулахаас гадна нүүрс тээвэрлэхэд ашигладаг нүүрсний уурхай, далайн боомт, төмөр замын нэгдсэн сүлжээг ажиллуулдаг. 

2. Rio Tinto

Зах зээлийн үнэлгээ - 73.79 тэрбум ам.доллар

  Рио Тинто нь дэлхийн хамгийн том металл, уул уурхайн компаниудын нэг юм. Рио Тинто нь төв оффисоо Австрали, Мельбурн, Лондон хотод байрлуулж зургаан тивд үйл ажиллагаа явуулдаг боловч ихэнх үйл ажиллагаа нь Канад, Австралид төвлөрдөг. Рио Тинто үйл ажиллагааныхаа ихэнх хэсгийг төмрийн хүдэр, уран, зэс, хөнгөн цагаан, алмааз, нүүрс зэрэг ашигт малтмал олборлоход зориулдаг. 

1. BHP

Зах зээлийн үнэлгээ - 87.86 тэрбум ам доллар

  Австралийн Мельбурн хотод төвтэй  дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм. Нэмж дурдахад тухайн компани 38 тэрбум гаруй долларын орлоготойгоор Австралийн гурав дахь том компани юм. Би Эйч Пи нь кали, нүүрс, зэс, төмрийн хүдэр, никель, уранаас гадна байгалийн хий, нефть зарж борлуулдаг. АНУ, Австрали, Канад, Перу, Мексик, Колумб, Чилид уурхайтай.