Харилцагчиддаа чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор үзүүлэнгийн танхимаа нээлээ.

    Манай компани худалдаа, зөвлөгөө, зуучлал гэсэн үндсэн 3 чиглэлээр бизнесийн гараагаа эхлэж, уул уурхайн хүнд машин механизмын бүх төрлийн дугуй, ир шүд, газартай харьцах эд анги уул уурхайн зориулалттай тэсэлгээний өрмийн хошуу болон дагалдах сэлбэг хэрэгсэл зэрэг 180 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Одоогоор бид 85 компанитай хамтран ажилладаг бөгөөд  харилцагчиддаа чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй болгож,  үйлчлүүлэгчиддээ илүү ойр байх зорилгоор үзүүлэнгийн танхимаа нээж харилцагчдаа хүлээн авлаа.