Нэрт Ландшафтын архитекторч Чарльз Дженкс уул уурхайн дараах бүтээн байгуулалтаа энэ удаа Шотландад хийжээ. Орхигдсон нүүрсний уурхайн талбайд бүхэл бүтэн орчлон ертөнцийг бүтээсэн бөгөөд энэхүү бүтээл нь олборлолтын дараах нөхөн сэргээлтэд үнэтэй сургамж болж байгаа юм.
Ийм төслүүд нь уул уурхайн салбартай (болон бусад) холбоотой хүмүүст хуучин уурхайн орхигдсон талбайнуудаас байгаль орчин, соёл, нийгэм эдийн засгийн шинэ үнэт зүйлийг бий болгож эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг уриалж байгаагаараа онцлогтой юм.
Тэгвэл Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтаж олон улсын жишигт хүрэхүйц анхны бүтээн байгуулалтыг Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд 2022 онд нээх гэж байна. Энэ нь орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болгох аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх гэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.