Танзан дахь жижиг хэмжээний уурхайчин нэг шөнийн дотор саятан болжээ. Өнөөдрийг хүртэл олборлож байсан хамгийн том Танзани чулуу 3.3 кг жинтэй байсан бол Саниниу Лайзер 9.2 кг, 5.8 кг нийт 15 кг жинтэй эрдэнийн чулуунууд олборлосон байна. Тэрээр үнэт чулуунуудаа 2020.6.24нд Маньяра мужид болсон худалдааны үеэр борлуулж 3.4 сая доллар авчээ.
Энэ бол дэлхий дээрх хамгийн ховор эрдэнийн чулууны нэг бөгөөд ойрын 20 жилийн хугацаанд нөөц нь бүрэн шавхагдаж магадгүй гэж орон нутгийн нэг геологич тооцоолжээ. Танзани чулуу нь Танзанийн хойд хэсэгт л байдаг бөгөөд гоёл чимэглэл хийхэд ашигладаг. Үнэт чулууны сонирхол татахуйц байдал нь маш содон өнгөтэй бөгөөд ногоон, улаан, нил ягаан, цэнхэр зэрэг олон янзын өнгөөр ялгагдана.
Түүний үнэ цэнийг өнгөөр нь тодорхойлдог ба өнгө нь тодрох тусам үнэ нь өндөр байдаг. Шинэхэн саятан маань Манара хотын Симанжиро дүүрэгт амьдардаг бөгөөд амьдардаг орчиндоо хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Тэрээр "Би худалдааны төв, сургууль барихыг хүсч байна. Сургуулиаа байшингийнхаа ойролцоо баримаар байна. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх чадваргүй ядуу хүмүүс энэ хавьд олон байдаг. Би боловсролтой биш ч юм бүхэн мэргэжлийн түвшинд явагдаж байхад дуртай. Тиймээс хүүхдүүдээ бизнесээ мэргэжлийн төвшинд явуулаасай гэж хүсэж байна.Энэ гэнэтийн өөрчлөлт миний амьдралын хэв маягийг өөрчлөхгүй 2000 үнээгээ үргэлжлүүлэн харна Би саятан боллоо гээд ямар ч хамгаалалт бидэнд хэрэггүй. Энд ямар ч аюул байхгүй Би шөнөжингөө ямар ч асуудалгүй алхаж чадна. "Маргааш том үдэшлэг болно 1 үнээгээ нядална " гэж Дөрвөн эхнэртэй 30 гаруй хүүхдийн эцэг 52 настай Саниниу Лайзер ВВС-д ярьжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули утастаж Саниниу Лайзерыг олдвортой нь холбогдуулан баяр хүргэж Танзани улс баян болохыг нотолж байна" гэж хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Жон Магуфули уул уурхайн салбар дахь үндэстний ашиг сонирхлыг хамгаалж, уул уурхайн орлогыг нэмэгдүүлэхээр амлаж 2015 онд засгийн эрхэнд гарсан. 2017 онд Ерөнхийлөгч Магуфули Танзанийн эх үүсвэр гэж үздэг Манара дахь Мерелани олборлолтын талбайн эргэн тойронд 24 км хана барихыг цэргүүдэд тушаасан бөгөөд жилийн дараа засгийн газар уул уурхайн салбарын орлого нэмэгдсэн тухай мэдээлж, уг хэрэм боссонтой холбоотой гэж ярьдаг байна.