Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС "Уул уурхай машин тоног төхөөрөмж, механик инженер "-ийн ангийн 3, 4р курсийн оюутнуудад уул уурхайн хүнд машин механизм, газартай харьцах эд ангиудтай танилцах сургалт шинэхэн үзүүлэнгийн тахимдаа хийж сэдвийн хүрээнд нээлттэй яриаг өрнүүллээ. Энэ өдөр оюутнууд хүнд машин механизмын дугуй , экскаваторын явах анги, бүх төрлийн hardox хатуулаг материал, экскаваторын шанага, шүд буйл, шанага хуяглах хэрэгсэл, дозер ир соёо, авто грейдрийн ир, өрмийн хэрэгсэл зэрэг бүх төрлийн газартай харьцах эд ангийн талаар нарийн мэдээлэл авсан өгөөжтэй сургалт боллоо. Мөн оюутнууд дипломын сэдэв, төгсөөд ажиллах ажлын байр, нарийн мэргэжлээр суралцах гэх мэтчилэн тэдний хүссэн асуултын талаар бид харилцан ярилцаж зөвлөгөө өглөө. Сургалтын төгсгөлд "Домогт Хан Алтай" компаниас гарын бэлэг болон батламж гардуулж өгсөн юм.
Нийт оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. "Итгэлцэл саыныг лагуулна"