Шведийн Лулеагийн Их Сургуульд дроныг уул уурхайд нэвтрүүлэхээр SIMS төслийг хэрэгжүүлж байна. Уул уурхай нь байгаль орчинд асар их өртөг бүхий аюултай үйл ажиллагаа болж ирсэн."Энэ бол уурхайд дрон ашиглах, болзошгүй аюултай газарт хүн оруулахгүй байх явдал юм" гэж Лулеагийн Технологийн Их сургуулийн уул уурхай, чулуулгийн инженерийн дэд профессор Женни Греберг хэлэхдээ "Энэ бол дизель түлшний оронд цахилгаан машин ашиглах явдал юм.Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахгүй, тиймээс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж автоматжуулалтын түвшинг дээшлүүлж хүн төрөлхтний харилцан үйлчлэлгүйгээр бүрэн хурдны ажиллагаа явуулж чадна гэсэн үг юм" гэж хэлжээ.
Автономит дроныг ашигласнаар үзлэгийн хугацааг богиносгох боломжтой юм. Ингэснээр уурхайн ашиглалтын төлөвлөлтийг сайжруулж нуранги үүсэх болзошгүйг газрыг илрүүлэх боломжтой тул уурхайн аюулгүй байдал нэмэгдэх болно. Гэхдээ дижитал олборлолтыг бодит болгохын тулд холбосон мэдрэгч, алсын удирдлагатай машин зэрэг шинэ үеийн хэрэглээний хэрэгцээг хангах олон үйлчилгээний төрлийг нэг дор нь багтаах харилцаа холбооны сүлжээ шаардлагатай байна. Энэ нь 5G гэсэн үг юм.
Бид өдөр бүр утсаараа хоорондоо холбогдох, вэб хөтөч гэх мэт энгийн харилцаа холбоо төдийгүй алсын удирдлагатай хүнд машин механизмд холбогдсон мэдрэгч зэрэг төхөөрөмжүүдийг ашиглахыг хүсч байна. Тэгвэл 5G харилцаа холбооны сүлжээ болон автономит дроныг хослуулснаар уул уурхайн салбарт маш том дэвшилтэт үеийг эхлүүлэх юм. Хамгийн том ашиг тус нь уурхайн гүнд эрсдэл өндөртэй хэсэгт уурхайчид очиж ажиллахгүйгээр уурхай хүмүүст ирж байна гэсэн үг юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгаж чадах юм.
5G нь 2024 он гэхэд хүн амын хамрах хүрээний 40% -ийг эзэлж, 1.5 тэрбум захиалагчтай болно гэж тооцоолж байна.