"Домогт Хан Алтай" компани нь бүтээгдэхүүнийхээ цар хүрээг нэмэгдүүлж худалдан авагч танд зориулж таны ажлыг хөнгөвчилж бага зардлаар өндөр үр ашиг авчрах дугуйн гинжин хамгаалалтыг худалдаалж эхэлж байна. Дугуйн гинжин хамгаалалт гэж юу вэ?
ГИНЖИН ХАМГААЛАЛТЫН БҮТЭЦ
Дугуйны гинжийг өндөр элэгдэлд тэсвэртэй, уян хатан хром, манган, молибдений хайлшаар хийсэн ган холбоос бүхий тусгай материалаар үйлдвэрлэдэг. Хамгаалалтын гинжийг металлын туршилтын лабораторид тогтмол хийдэг бөгөөд гадаргуун хатуулаг ба үндсэн хатуулгийг Micro Vickers, HRC хатуулаг шалгагч төхөөрөмжөөр шалгадаг. Хамгаалалтын гинжний ган нь 600, 800, 1000 тонн даацын гидравлик хийн алхаар холбож бэхжүүлдэг.
ГИНЖИН ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТ
Гинжин хамгаалалт нь дугуйны бүтэц болон хэлбэр хээг элэгдэлд орохоос хамгаалдаг. Мөн дугуйны элэгдлийг удаашруулж насжилтыг уртасгадаг. Дугуйг хамгаалах гинж нь бүх төрлийн дугуйнд тохирсон уян хатан бөгөөд бүх төрлийн гадаргуу дээр явахад тохиромжтой байдаг.
ГИНЖИН ХАМГААЛАЛТЫН ҮР АШИГ
Хүнд машин механизмын дугуй нь өндөр өртөгтэй бөгөөд түргэн элэгдэж зардал нэмэгдүүлдэг тэгвэл энэхүү энгийн хамгаалалтыг ашигласнаар та зөвхөн зардлыг бууруулахаас гадна нэмэлт үр өгөөжөөр өндөр бүтээмжийг баталгаажуулна.
ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ
Манай бэлтгэгдсэн техникчид хамгийн сайн гүйцэтгэлийг хангах, бүтээгдэхүүний удаан хугацааны ашиглалтыг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тусгай багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийн хамт хэрхэн суурилуулах зөвлөгөө өгөх болно. ЗӨВ СОНГОЛТ Таны бизнест бага зардлаар өндөр өртгийг танах хамгийн зөв сонголт бол ДУГУЙН ГИНЖИН ХАМГААЛАЛТ худалдан авах юм. Бидэнтэй 8087-3344 8073-3344 гэсэн утсаар холбогдоорой. Манай компани бүтээгдэхүүний талаар мэдээлэл болон зөвлөгөө өгөхөд бэлэн байна.