Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 96 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 96 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тодруулбал, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ.

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ МОНГОЛЫН ТҮҮХЭН ХОВОР ЗУРГУУДЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА.