“Altura Mining” нь 2019 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Австралид төвтэй цахилгаан автомашины лити ион батерей үйлдвэрлэх түүхий эд нийлүүлдэг компани юм. “Altura Mining” нь энэ онд ковид-19 цар тахлын нөлөөгөөр маш их алдагдалд орсон бөгөөд батерейны түүхий эд материалын зах зээл дээр удаан хугацааны туршид зогсонги байдалд орсон юм.
Тэгвэл литий-тантал үйлдвэрлэгч Австралийн үнэт цаасны биржийн топ-300 компанийн нэг “Pilbara Minerals” нь “Altura Mining” компанийг 175 сая доллараар худалдаж авахаас гадна орон тооны цомхтголд орсон ажилчдыг дэмжих санд 4.4 сая доллар хандивлах зохицуулалтыг мөн санал болгожээ. “Altura Mining” компани 12 сарын 11 – ээс өмнө “Pilbara Minerals” – д компани хариу өгөх юм байна.