Бразилын хамгийн аюултай уурхай Серра Пеладад 1986 онд алт олборлож байсан тоо томшгүй олон уурхайн ажилчдын уурхайгаас алт булаацалдан тэмцэлдэж буйг харуулсан ховор гэрэл зургуудаас сонирхуулж байна. Энэхүү хар, цагаан зургуудыг гэрэл зурагчин Себастиао Сальгадо авсан бөгөөд уурхайд байх хугацаанд бодит дүр зургийг олж авахын тулд Сальгадо хэдэн долоо хоног Серра Пелада хотод амьдрахаас өөр аргагүйд хүрч байсан байна.
Өвчин, хүчирхийлэл, аюул
Уухайчид 40 хүртэлх кг жинтэй хүнд шуудай үүрч аюултай хадан цохион дээр 60 орчим удаа дээш доош буудаг байжээ. Тэд асар хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд уурхайчдыг өвчин, аюул осол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 удаагийн гаралт бүрт 60 цент өгдөг байжээ.
" Аж үйлдвэрийн үеийн археологи "
Сальгадогийн уурхайгаас авсан 28 гэрэл зураг нь " Аж үйлдвэрийн үеийн археологи " хэмээх цуврал зураг бөгөөд 1986–1992 онуудад дэлхийн бусад 26 орны 42 янзын ажлын байрны хувилбарын 3131 зургийг оруулсан болно. Цуврал дээрх гэрэл зургуудыг тус тусад нь хэвлэхээс гадна Сальгадо 1997 онд хэвлэгдсэн ижил нэртэй номыг эмхэтгэн, эерэг өөрчлөлтөд нөлөөлөх найдвараар дэлхийн нийгэм, эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдлыг судлах, илчлэх зорилготой байв.
Ингээд та бүхэнд Бразилын хамгийн том, хамгийн аюултай уурхай СЕРРА ПЕЛАДА дах уурхайчдын амьдралыг харуулж байна.
40 кг хүртэл жинтэй цүнх үүрэх ажилчин шатаар дамжин уурхайн дээд хэсэгт хүрдэг
Ажилчин уурхайгаас шуудайтай шороог гаргадаг.
Алт олборлогчдын дундах тэмцэл өдөр бүр болдог.
Серра Пелада алтны уурхайн налуугаар өгсөж байна.
Судалтай цамцтай ажилчид алт олж нуух гэсэн уурхайчдыг илрүүлдэг байна.
Шатаар өгсөж буй ажилчид