Codelco компани 2030 он гэхэд уурхайн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 70% бууруулах зорилттой ажиллаж байна.
Codelco компани нь 1971 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Чили улсын төрийн өмчит зэс олборлогч компани юм.Төв байр нь Сантьяго хотод байдаг бөгөөд ТУЗ-д Уул уурхайн сайд, Сангийн сайд зэрэг зургаан гишүүн, Зэсийн ажилчдын холбоо, Зэсийн хянагчдын үндэсний холбооноос тус бүр нэг төлөөлөгч ажилладаг байна.
2030 он гэхэд Codelco уурхайн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 70% бууруулах, усны хэрэглээг 60% бууруулах, аж үйлдвэрийн хаягдлынхаа 65% -ийг дахин боловсруулах чиглэлээр тогтвортой ажиллах төсөл боловсруулсан байна.
Энэхүү төслийг "100% Эрчим хүчний матриц" гэж нэрлэж байгаа бөгөөд нүүрстөрөгчийн ялгарлын дөрөвний гурвыг бууруулахыг зорьж байна. Энэ нь далд уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг цахилгаан тоног төхөөрөмжөөр солих шаардлагатай гэж тусгажээ.