Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн хөрсний нуралт

Орон нутгийн иргэдийн дунд Кеннекоттын зэсийн уурхай гэж нэрлэгддэг Бингемийн хавцлын уурхай нь Оукир уулын Юта мужийн Солт Лейк хотоос баруун урагш байрлах зэсийн томоохон порфирийн ордыг олборлох ил уурхай юм. Уурхай нь 1906 оноос хойш олборлож эхэлсэн бөгөөд 1210 м гүн, 4 км өргөн, 7.7 км хэмжээтэй юм. 114 жилийн түүхтэй Рио Тинтогийн Бингхэм Каньон дахь зэсийн ил уурхай нь АНУ-д ашигладаг зэсийн 25 хувийг хангадаг байна.

2013 оны 4-р сарын 10-ны 21:30 цагт хөрсний нуралт үүсч улмаар 2013 оны 9-р сард бага хэмжээний нуралт үүсчээ. Уурхайн эгц хана нь хөрсний гулгалтын эрсдэлийг өндөр түвшинд хүргэсэн гэсэн үндэслэлээр газрын тогтвортой байдлыг хянах зорилгоор интерферометрийн радарын системийг өмнө нь суурилуулж байжээ. Энэхүү системээс гаргасан сэрэмжлүүлгийн үр дүнд гулсалт болох гэж байгааг мэдэж уул уурхайн үйл ажиллагааг өмнөх өдөр нь хааж хүний амь нас эрсдэхээс сэрэмжилж чаджээ.

Нуралт нь 90 орчим секунд үргэлжилсэн бөгөөд багадаа 100 миль / цаг хурдтайгаар 160 сая тонн хөрс гулгасан байна. Нуралтын үеэр хүнд машин механизмын засвар үйлчилгээний газар болон 13 уулын техник булагдсан байна.

Хэдий нуранги үүссэн ч уурхайн олборлолтыг үргэлжлүүлэх үүднээс шинэ гарц гаргах зайлшгүй шаардлагатай болж 6 сая тонн шороо зөөж төлөвлөсөн хугацаанаас 7 сарын өмнө гүйцэтгэж үйлдвэрийн алдагдлыг 50% хязгаарлаж чаджээ. Хөрсөнд дарагдсан техникүүдийн 10-ыг нь олж өөр техникүүдтэй нийлүүлэн угсарч тавыг нь ашиглалтад оруулжээ байжээ.