Оросын Березникийн уурхайн хананд харагдах солонгон өнгө нь сая сая жилийн өмнө үүссэн эртний газар доорхи далай ширгэснээр калиар баялаг силвинитийн ордууд бий болсон байна.
Сильвинит нь Австрали, Антарктидаас бусад бүх тивд байдаг гэж National Geographic мэдээлэв. Энэ нь калийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тариалангийн бордоонд өргөн хэрэглэгддэг.
Гэрэл зурагчин Виктор Лягушкин уурхай руу орж уурхайчдын өдөр тутмын ажлыг гэрэл зургийн хальснаа буулгав.
"Уурхайчид ер бусын үзэсгэлэнт газар ажилладаг боловч уурхай хичнээн гайхалтай болохыг олж харах завгүй ажилладаг " гэж гэрэл зурагчин weather.com сайтад хэлжээ. Ажилчид давсан далд уурхайн техникийн гэрэлд зөвхөн харанхуй, бужигнасан тоос л хардаг. Уурхайчдаас уурхайн хамгийн үзэсгэлэнтэй газар хаана байгааг асуухад тэд бүх газар л адилхан онцгүй гэж хариулав. Гэрэл зураг авсны дараа уурхайчид зургуудыг хараад үнэхээр гайхацгаажээ.
Гэрэл зурагчины уурхайд өнгөрөөсөн минут тутамд компани 4000 орчим доллар олдог бөгөөд учир нь нэг минутын дотор бараг 10 тонн хүдэр тайрдаг машиныг аюулгүй байдлын үүднээс зурагчны дэргэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байжээ. Нэг тонн хүдэр 400 орчим долларын үнэтэй байдаг. Гэсэн хэдий ч уурхайг эзэмшдэг "Уралкали" компани уурхайн зургаа харах хүртлээ ямар үзэсгэлэнтэй болохыг огт мэддэггүй байсан тул түүнд үйл явцаа олон цагаар үргэлжлүүлсэн ч болно гэж зөвшөөрчээ.
Уурхайчдын цалин нь маш өндөр бөгөөд ар гэрийг нь хэрэгцээт бүхий л зүйлсээр хангадаг байна. Нөгөөтэйгүүр энэ бол маш хүнд хэцүү ажил бөгөөд зарим ажилчид наснаасаа илүү овортой харагдаж байгаа нь давсан уурхай дах элементүүд нь тэдний арьсанд нөлөөлж хурдацтай хөгшрүүлдэг байна.