Графф Леседиа Ла Рона нь сүүлийн 100 жилд илрүүлсэн дэлхийн 2 дах том барзгар алмаз бөгөөд 1109 карат юм.
Барзгар алмазыг 2015 оны 11-р сарын 16-ны өдөр Ботсванагийн Карове алмазны уурхайгаас олборлосон байна.2017 онд уг алмазыг Британийн үнэт эдлэлийн Графф компани 53 сая доллараар худалдаж авч дэлхийн тэргүүлэх эрдэнийн судлаач, мастер өнгөлөгчдийн баг 18 сарын турш нарийн төлөвлөж, мэргэжлийн өндөр төвшинд зүсэж, өнгөлсөн нь дээд зэргийн ур чадвар шаардсан байна.
"Очир алмазыг зүсэх, өнгөлөх нь өндөр эрсдэлтэй үйл явц байсан ба чулуу нь өдөр бүр миллиметрээр аажмаар хэлбэрждэг бөгөөд Алмазны шинж чанарыг буруу тооцоолох, хэт их дулаан эсвэл даралтыг бий болгох нь тэдний зорилтот хэмжээнд чадахгүй байлаа.
Очир алмазны хэмжээ нь эрдэнийн судлаачдад бэрхшээл учруулсан бөгөөд тэдний тоног төхөөрөмжөөс хэтэрхий том байсан юм. Энэхүү барзгар алмазанд зориулж шинэ сканер хийж ямар зүсэлт хийснээр хамгийн том, хамгийн гайхалтай очир алмаз болохыг тодорхойлох зорилгоор тусгай програм хангамжаар бүтээж байжээ.
Эцэст нь 2019.04.1нд Графф Леседи Ла Рона, 302,37 карат бүхий дэлхийн хамгийн том зүсэлт хийгдсэн, хамгийн өндөр тунгалаг дөрвөлжин очир алмаз болсон бөгөөд Америкийн Диамонтологичид, Гемологичдын хүрээлэнгээс баталгаажуулан гэрчилгээ олгосон нь очир алмазны түүхэн дэх тэмдэглэлт өдөр болжээ.
"Ийм хэмжээтэй дөрвөлжин очир алмаз бүтээх нь хамгийн эрсдэлтэй бөгөөд уран сайхны дээд хэлбэр жинхэнэ урлаг юм" гэж Графф Даймондсыг үүсгэн байгуулагч Лауренс Графф мэдэгдэлдээ дурджээ.