Тэд ч гэсэн халамжит ХАНЬ бяцхан ҮРСТЭЙ
Тэд ч гэсэн гэртээ хүлээх ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАТАЙ
Тэд ч гэсэн ХАЙРЛАЖ ХАМГААЛУУЛАХ эрхтэй
Тэд ч гэсэн ЭРҮҮЛ амьдрах эрхтэй
Эх орныхоо Эдийн засгийн суурь баялагийг түүчээлэн бүтээхээр угтах ирээдүйн зүгт, үүрийн шаргал гэгээнээс үдшийн бүрийг үл ажирч хөдөлмөрлөж байгаа Уул Уурхайн салбарын бүх цаг үеийн нийт уурхайчид болон өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин цар тахалтай нүүр тулан тэмцэж буй энэ цагийн эрэлхэг баатрууд эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүү онцгой байдлын алба хаагчид, тэргүүн эгнээнд ажиллаж буй төрийн албан хаагч нартаа ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ дэвшүүлье.
Тиймээ БИД ЗОГСОХ ЭРХГҮЙ