Хамгаалалтын малгай нь дэлхийн өнцөг булан бүрт аюулгүй байдлыг хангах чухал хэрэгслийн нэг болжээ.
Анх хэзээ, хаана ашиглаж байсан нь баттай биш ч 1930-аад оны үед АНУ-д Калифорнийн Алтан хаалганы гүүр, Гуверын далан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд хамгийн өргөн цар хүрээтэй ашигласан гэж үздэг. Чехийн домогт зохиолч 1912 онд хамгаалалтын малгай бүтээсэн гэж яригддаг ч баттай эх сурвалж нотолгоо байдаггүй. Гэсэн хэдий ч аюул ослоос хамгаалах цаашлаад хүний амийг аврах чухал үүрэгтэй юм.
Хамгаалалтын малгайны өнгө кодлох систем нь улс орон бүрт, тэр байтугай бие даасан байгууллагуудад хүртэл өөр өөр байдаг боловч дэлхийн стандарт өнгөний код гэж байдаг.
Одоо бол хамгалалтын малгайг хуулийн дагуу зайлшгүй ашиглах шаардлагатай болжээ. Хамгаалалтын малгайн өнгө бүр нь ажилчдад хэн, ямар үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлдэг байна.
Ингээд танд хамгаалатын малгайн өнгийг тайлбарын хамт сонирхуулж байна.