Хорнсби ил уурхай нь 19-өөс 20-р зуун хүртэл ажилласан орхигдсон уурхай бөгөөд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Хорнсбид байрлах 1.5 км2 талбайг хамарсан 100 метрийн гүнтэй уурхай юм.
Одоогоор 59 га газарт байгалийн ховор амьтан амьдрах орчин, амралт чөлөөт цагаа өнгөрөөх орон зай, байгалийн замыг бий болгохоос гадна хаданд авирах спортын талбай,хиймэл нуур, дугуйн зам бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор 18 сарын хугацаанд нүхийг шороогоор дүүргэж 2023 он гэхэд уурхайг бүрэн нөхөн сэргээхээр төлөвлөсөн байна.