Шинэ Зеландын Вайкатод 1895-1920 онуудад далд уурхай ажиллаж, 160,000 орчим тонн хүдрээс 2,5 тонн гаруй алт олборлож хаагдсан ч 1997 оны сүүлээр үйл ажиллагаа үргэлжилж 1998 оны эхээр 18 тонн алт, 52 тонн мөнгө олборлосны дараа уурхай дахин хаагджээ. Шинэ Зеландад уул уурхайн үйл ажиллагааг хатуу зохицуулдаг бөгөөд уурхай хаагдсанаас 3 жилийн дараа нөхөн сэргээж эхэлсэн байна.
Талбайн нөхөн сэргээлт олборлолт эхлэхээс өмнө газар тариалангийн талбай байсан газрын хувьд хөрсний дээд давхаргын өнгийг сэргээж шим тэжээлтэй хөрсийг бий болгон үржүүлэх, унаган суулгац тарих, эсвэл бэлчээрийг бий болгон нөхөн сэргээхэд илүү анхааран ажиллажээ.