Нүүрс бол нүүрсний давхарга гэж нэрлэгддэг чулуулгийн давхарга хэлбэрээр үүссэн шатамхай хар эсвэл хүрэн хар тунамал чулуулаг юм.
Нүүрс нь ган үйлдвэрлэл, халаалт, цахилгаан үйлдвэрлэх зэрэг олон талын хэрэглээтэй.
АНУ -ын cудалгаагаар ойрын 400 жилд ашиглахад хангалттай хэмжээний нүүрс олборлосон байна гэж үзжээ.
Хятад улс дэлхийн нүүрсний үйлдвэрлэлд 2019 онд нийт олборлолтоороо 47% -ийг эзэлж байсан бол ганцхан жилийн дараа гэхэд 50 гаруй хувийг дангаараа эзлэж 3.9 тэрбум тонн олборлосон байна.
Үүнтэй харьцуулахад нүүрсний хоёр дахь том үйлдвэрлэгч Индонез дэлхийн хэмжээнд ердөө 9%-ыг эзэмшиж байна.
Ши Жиньпин 2020 онд дотоодын эрчим хүчний нүүрсний хэт их хамаарлыг бууруулж нүүрсний маш бага хэрэглээгээр салхины эрчим хүч гэх мэт сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглахаар төлөвлөжээ.