ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЭЛЕКТРОН ХӨРСНИЙ ТЭСЭЛГЭЭ

Унгарын Банска Шиавница хотын уурхайд 1627 онд механик багажны оронд анх удаа бууны нунтаг хэрэглэж тэсэлгээ хийсэн бөгөөд удалгүй Европ, Америк тивд маш хурдан тархаж одоогийн төвшинд хүрчээ.

Тэгвэл 2019 оны 12 сард Австралын Квинслендын Caval Ridge уурхайд дэлхийн хамгийн том электрон тэсэлгээг хийж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Энэхүү тэсэлгээгээр 8144 детонатор ашиглан дөрвөн тэсэлгээний загварыг нэгтгэн 3799 цооног өрөмдөж, 2194 тонн тэсрэх бодис хэрэглэж нийт 4.7 сая метр куб уулын цулыг тэсэлсэн байна.