ТА ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙГАА ӨМССӨН ҮҮ?

Хамгаалалтын малгайг дундад зууны үед уурхайчид газрын гүнд маш жижиг зайд мөлхөж ажилладаг байсан учир толгойгоо гэмтэл бэртлээс хамгаалах зорилгоор зотон даавуугаар ороодог байсан юм.

Хожим нь сайжруулж арьсан малгай, боловсруулсан хатуу дуулга болгож улмаар өнөөгийн уул уурхайн хамгаалалтын малгай бий болжээ.

Хамгаалалтын малгай нь толгойнд нэмэлт давхаргыг бий болгодог бөгөөд хүчтэй цохилт өгөх эсвэл мөргөлдөх нөлөөг бууруулах замаар толгой, тархины ноцтой гэмтлийн эрсдэлийг бууруулах зорилготой юм.