Mongolia Mining 2021 үзэсгэлэнд ДОМОГТ ХАН АЛТАЙ ХХК нэгдлээ.

Mongolia Mining 2021 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2021 оны 9 сарын 22-24 ны хооронд Улаанбаатар хотод 10 дахь жилдээ уул уурхайн салбарт өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.

Мongolia Mining 2021 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллах бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд "Домогт Хан Алтай " компани оролцож өөрсдийн үйл ажиллагаа, уул уурхайн газартай харьцах эд ангиудыг танилцуулах болно. 

Та бүхэн Mongolia Mining 2021 үзэсгэлэнд ирж манай комданийн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн хүсмүүсээс зөвөлгөө авч танилцаарай.